Сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 16 ны өдөр 86.6 хувийн ирцтэйгээр хуралдав.Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн.
- Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан
- Сумын засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний 1 жилийн хэрэгжилт
- Сумын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл
- Сумын 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсөв батлах тухай
- Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийн тайлан
- Өмч хөрөнгө актлах, баланснаас балансад шилжүүлэх санал уламжлах тухай
- Халзан дулаан ОНӨААТҮ газрын 2022 оны эдийн засгийн үзүүлэлт, бүтэц орон тоог батлах тухай
- Сумын нутаг дэвсгэрт бэлчээрийг зөв зохистой ашиглах журам батлах тухай
- Сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай