Иргэдийн төлөөлөгчдийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ИТХ-ын дэргэдэх хороо болон Сумын удирдлага, төсөвт байгууллага, төрийн албан хаагч, иргэдийн дунд нээлттэй уулзалт өдөрлөгийг тусгай хөтөлбөрийг дагуу 2023 оны 01 дүгээр сарын 17 ны өдрийн 13 цагт Сумын соёлын төвд зохион байгууллаа.Тус уулзалтад цаг үеийн мэдээлэл, 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч мэдээлэл болон онцлох ажлуудаас дурьдвал: Ерөнхий боловсролын сургууль нь 2022 онд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр амжилттай дүгнэгдэж нийт 15 сая төгрөгийн урамшуулалд хамрагдсан, хүүхдийн цэцэрлэг нь тухайн үнэлгээгээр мөн амжилттай үнэлэгдэж 4.380.000 урамшуулалд хамрагдсан, Эрүүл мэндийн төв нь тайлант онд хөрөнгө оруулалт багаж тоног төхөөрөмжийн хангалтыг орчин үеийн стандартын дагуу хийж гүйцэтгэсэн, Соёлын төвийн хувьд өв соёлын бага наадам, номын сангийн тохижилт гэх мэт, ЗДТГ-ын хувьд Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр аймагт 1-р байр, Улсын хэмжээнд 7-р байр 91 хувьтай, нийт 81.904.000 төгрөгний урамшуулалд хамрагдсан үзүүлэлттэй мөн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч , харилцан ярилцлаа. Цаашдаа иргэдэд төрийн байгууллага мэдээ мэдээлэл хүргэх тал дээр анхаарч улирал тутамд нээлттэй уулзалтыг зохион байгуулахаар боллоо.