Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2023-09-21

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс “Бэлчээрийн тогтвортой менежмент”, “Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм” сэдэвт сумдын ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтаар: “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний ач холбогдол, хэрэгжилт, Бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах удирдлага, зохион байгуулалт, Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах, Бэлчээрийн хамтын менежментийн талаар, Бэлчээрийн доройтол, төлөв байдал чанар, хяналт тавих асуудал, Малын эрүүл мэнд, малын тоог бэлчээрийн даацад тохируулах арга, технилоги, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, Төсвийн тухай ойлголт, Хариуцан тайлагнах механизм буюу төсвийн үе шатуудад иргэдийн оролцоог бий болгох арга зам, Төсвийн зарцуулалтад хяналт тавих арга зам, Төсвийн хөрөнгө оруулалтын тухай ойлголт гэсэн сэдвийн хүрээнд илтгэгч багш нар мэдээлэл өгөх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%