Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг Халзан сумын төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, эрүүл мэндийн төв, ЕБС, цэцэрлэг, соёлын төвийн мэдээллийг сонслоо. Мөн Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж буйтай танилцлаа.