Ажлын хэсэг сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буйд хяналт тавина. Мөн хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө
Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгааны мэдээллийн нэгдсэн сангийн газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа ахлагчтай баг ажиллалаа