Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум есөн дүүргийн 660 гаруй төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон нь уг арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна.

УИХ-ын Тамгын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, “Койка” Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамтран зохион байгуулсан чуулга уулзалт 2 өдөр Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Жаргалан оролцож илтгэл тавилаа.

Чуулганд УИХ-ын гишүүд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска оролцсон.




