Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-06-06

✅️ Энэ онд зохион байгуулагдах төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэгийн бэлтгэлийг хангуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах нэгдсэн сургалтыг Төрийн архиваас 2025 оны 06 сарын 05-ны өдөр архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг "МонСэгү" сургалтын төвтэй хамтран зохион байгуулж төрийн байгууллагын 130 албан хаагчийг хамруулан салбарын хууль тогтоомж, стандартын мэдлэг ойлголтыг нь бататгалаа.

✅️ Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэг нь 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд өмнөх жилүүдэд болсон төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгүүдэд тогтмол амжилттай шалгагдаж байсны зэрэгцээ 2010 онд явагдсан Төрийн архивын улсын үзлэгт улсын хэмжээнд 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6155
4644 / 75%
942 / 15%
277 / 5%
292 / 5%