Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР АЙМГИЙН ГХУСАЗСЗ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

2025-06-12

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг нь Асгат, Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан сумдад ажиллаж байна.
✅Энэхүү ажлын зорилго нь:
Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гишүүдийг мэдээллээр хангах,
Сумдын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хянаж, зөвлөмж өгөх,
Суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хууль зүйн хэрэгжилтийг шалгах зэрэг багтжээ.
 
✅Сум бүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөө, гишүүдийн оролцооны байдалд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, сумын 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд төлөвлөгдөж буй урьдчилан сэргийлэх ажлуудын уялдаа, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%