Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Халзан сумын ЕБС-ийн
сургуулийн 8, 9-р ангийн сурагчдад “Монголд гарсан Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт түүхэн сургамжит хичээлийг орлоо.
Хичээлийн үеэр сурагчид XX зууны Монголын нийгэмд өрнөсөн улс төрийн хилс хэрэг, олон мянган энгийн иргэдийн амьдралд учирсан хар толбо, мөн өнөө үед бидэнд үлдээсэн сургамжийн талаар бодит баримт, түүхэн үйл явдлуудтай танилцав.
Энэхүү хичээл нь залуу үед эх орныхоо түүхийн үнэнийг үнэн зөвөөр ойлгуулахын зэрэгцээ хүний эрх, шударга ёсыг дээдлэх үзэл, дахин ийм хар түүхийг давтахгүй байх ухамсар суулгах зорилготой юм.
Сурагчид асуулт асууж, өөрийн бодлоо илэрхийлэн идэвхтэй оролцсон нь хичээлийг улам сонирхолтой, үр өгөөжтэй болгож байлаа. Мөн сурагчдын дунд танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулан Б.Тамир, Б.Галбадрах 2 сураг амжилт гарган сумын ИТХ-аас гарын бэлэг гардуулан өглөө.