Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан хуралдлаа.

2025-12-19

🇲🇳2025.12.19-ний Сумын ИТХ-ын ээлжит VI дугаар хуралдаанд ирвэл зохих 15 төлөөлөгчөөс 12 төлөөлөгч ирж 80%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа:
✍️Сумын ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайлан
✍️Сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтийг хуралд оролцон төлөөлөгчдийн 100% -ийн дэмжсэн саналаар "ХАНГАЛТТАЙ" гэж үнэллээ.
✍️ Сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж дахин нэмэлт өөрчлөлт оруулан дараагийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар засаг даргын орлогч Э.Золжаргалд даалгалаа.
✍️ Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийг баталлаа.
👩‍💻2026 оны төсвийг 2,148,292.70 мянган төгрөг байхаар:
Үүнд: ИТХ 228,723.6 мянган төгрөг
ЗДТГ-908,019.5 мянган төгрөг
Багийн засаг дарга - 148,505.5 мянган төгрөг
Тусгай зориулалтын тогтмол зардал- 327,766.1
Орон нутгийн хөгжлийн сан - 478,278.3
Хоршоо хөгжүүлэх сан -57,000.0 тус тус тооцлоо.
✍️ ”Халзан дулаан” ОНӨААТҮ газрын 2026 оны эдийн засгийн үзүүлэлт, бүтэц орон тоог зэргийг тус тус хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10047
8355 / 83%
1048 / 10%
307 / 3%
337 / 3%