Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сүхбаатар аймгийн Халзан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын дарга, ажлын алба багийн Хуралдаан даргалагч нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2026-03-12

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ИТХ-ын ажлын алба нь багийн ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээний хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, багийн түвшинд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилготой юм.

Гэрээг байгуулснаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг шат шатны байгууллагад хүргэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд талууд харилцан дэмжиж, хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.

Цаашид талууд гэрээнд тусгагдсан үүрэг, хариуцлагын хүрээнд баг, сумын хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10214
8452 / 83%
1082 / 11%
328 / 3%
352 / 3%