ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ УЯН ХАТАН ЦАГИЙН ХУВААРЬТ ШИЛЖҮҮЛЖ, 7 ХОНОГТ НЭГ ӨДРИЙГ ЦАХИМААР ЗАЙНААС АЖИЛЛУУЛАХ ШИЙДВЭР ХЭРЭГЖИЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын ажлын зохион байгуулалтыг уян хатан болгох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, мөн зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар дотоод зохион байгуулалтаа оновчтой төлөвлөж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний тасралтгүй, хэвийн байдлыг ханган ажиллаж байна.
Энэхүү шийдвэр нь төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхээс гадна орчин үеийн ажлын хэв маягт нийцсэн уян хатан тогтолцоог бүрдүүлэх, төрийн албаны шинэчлэлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын Засгийн газар
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
