2022-01-20
719
Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг нь өсвөр үеийн залуучуудад сурталчилан таниулах зорилгоор Тэмцээнд ард иргэд, залуучууд , төрийн албан хаагч нар нилээдгүй үр дүнтэй өрсөлдөөнтэй болж ТЭРГҮҮН байрт 4-р багийн иргэн М. Нямсүрэн , ДЭД байрт соёлын төвийн номын санч Ц.Батнаран нар шалгарч өргөмжлөл , мөнгөн шагналаар шагнагдсан.
Ширээний тениссний тэмцээнд нийт эрэгтэй эмэгтэй нийт 23 тамирчин оролцсон. Тус тэмцээний эрэгтэй төрөлд Засаг даргын тамгын газрын татварын байцаагч Э.Эрдэнэбаатар ТЭРГҮҮН байр, Хүүхдийн цэцэрлэгийн жижүүр Д.Баасандорж ДЭД байр, эмэгтэй төрөлд Засаг даргын тамгын газрын үйлчлэгч Б.Туяасайхан ТЭРГҮҮН байр, Засаг даргын тамгын газрын мэргэжилтан Ц.Бямбацэцэг ДЭД байрт тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.